УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар LRT төслийн асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүд өнгөрсөн баасан гаригт хот, хөдөөнөөс сонгогдсоноороо ялгарч хэрэлдэн, хотын гишүүд чуулганд суухгүй хэмээн бойкотлосон. Тиймээс уг хэрүүлийн алим болсон асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр шийдэх гэнэ.

Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төсөвт тодотгол хийх асуудлаар хуралдсан. Улсын төсвөөс нийт 550 тэрбум төгрөг тодотгож, Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад буцаан олгох нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа явдал гэж үзэж байгаа учраас тус бүлэг дэмжсэн байр суурь илэрхийлсэн билээ.

Мөн нийслэл хотын замын түгжрэлийг шийдэхтэй холбоотойгоор гүүрэн баганат төмөр зам LRT төслийг хэрэгжүүлэх, ингэхдээ Засгийн газраас 500 сая ам.долларын баталгаа гаргуулах гэсэн нь ийм маргаанд хүргэсэн билээ.

Тиймээс уг асуудлыг шийдэхээр УИХ дахь намын бүлэг нь хуралдах аж. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцоно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn