ОХУ нь хоёрдугаар сарын 24-нд цэргийн тусгай ажиллагаа нэрийн дор Украин руу дайрсан. Түүнээс хойш дайтсаар байна.

Нэгдсэн үндэстний байгууллагын /НҮБ/ ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш ирэх долоо хоногт буюу энэ сарын 26-нд Москва хотноо айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах бол 28-нд Украинд айлчилж Зеленскийтэй уулзахаар болжээ.
НҮБ-ын даргын хэвлэлийн албанаас мэдээлснээр Антонио Гутерреш мөн ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзаж, Украинд энх тайвныг буцаан тогтоох асуудлыг хэлэлцэх гэнэ. Тэрбээр Улаан өндөгний баярыг тохиолдуулан өнгөрсөн Пүрэв гаригаас эхлэн гал зогсоохыг хоёр талд уриалсан.