Тиймээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас талбайг чөлөөлөх санал шаардлагыг удаа дараа хүргүүлж ирсэн аж. Уг асуудалтай холбоотойгоор иргэд ч мөн хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Камдер” ХХК-ийн эзэмшилд хамааралгүй 584 ам метр газрыг чөлөөлөх шийдвэр гарсан юм.
Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайг албадан чөлөөлж, заасан талбайд 90 метр урттай явган хүний болон дугуйн зам барихыг Улаанбаатар Зам засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-т даалгалаа.
Захирамжийн дагуу өнөөдөр Камдер ХХК-ийн зүгээс нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөн өгч, даваа гарагаас стандартад нийцсэн явган хүний болон дугуйн зам барьж эхлэхээр төлөвлөлөө.