The Telegraph: Европын холбооны 10 орон хоригийг тойрч Орост 350 сая еврогийн үнэ бүхий зэвсэг худалджээ

Европын Холбооны (ЕХ) дор хаяж 10 гишүүн улс хоригийг тойрч Орос руу бараг 350 сая еврогийн үнэтэй цэргийн техник экспортолсон тухай The Telegraph сонинд ЕХ (ЕХ)-оос иш татан мэдээллээ. Нийт нийлүүлэлтийн 78 орчим хувь нь Герман, Францын компаниудад ногдож байна. Тэд Орост 273 сая еврогийн үнэ бүхий цэргийн техник нийлүүлсэн бөгөөд одоогоор Украинд ашиглагдаж байгаа гэдгийг ЕХ-ны мэдээллээс харж болно. Мөн Австри, Болгар, Их Британи, Итали, Чех улсаас зэвсэг нийлүүлсэн гэнэ.

2014 онд Крымыг ОХУ-д “нэгтгэсний” дараа Орос руу зэвсэг тээвэрлэхийг хориглосон ч Герман, Франц хоёр бөмбөг, пуужин, хясаа, зэвсэг зэрэг тоног төхөөрөмжөө Орос руу илгээсээр иржээ.

Германы компаниуд ЕХ-ноос ОХУ-д тавьсан зэвсгийн хоригийн цоорхойг ашиглан Москвад 121 сая еврогийн үнэ бүхий “давхар хэрэглээ”-тэй зэвсэг, тэр дундаа винтов, хуягт машин зарсан гэдгийг ЕХ-ны мэдээллээс харж болно. Мөн Франц улс  экспортын 76 лицензийн дагуу 152 сая еврогийн бараа бүтээгдэхүүнийг Орос руу тээвэрлэсэн болохыг тогтоожээ. Парис экспортлогчдод ЕХ-ны хоригт орсон ч албан ёсны дагуу 2014 оноос өмнө тохиролцсон гэрээгээ биелүүлэхийг зөвшөөрчээ. Францын пүүсүүд бөмбөг, пуужин, торпедотой хамт Орост 1000 гаруй танкийн дулааны камер, мөн сөнөөгч онгоц, довтолгооны нисдэг тэрэгний навигацийн системийг илгээжээ.

Герман, Францын нэгэн адил Итали ЕХ хориг тавьсны дараа Москвад 22.5 сая еврогийн зэвсгийг илгээх үүрэгтэй байсан бол Их Британи 2.4 сая еврогийн борлуулалт хийсэн. Австри, Болгар, Чех улс 2015-2022 оны хооронд Орос руу 49.3 сая еврогийн зэвсэг экспортолсон байна.

Европын комиссын мэдээлснээр ЕХ-ны орнууд 2021 онд Орост 39 сая еврогоор зэвсэг, сум зарсан байна.

ОХУ Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлснээс хойш ЕХ Москва руу давхар хэрэглээний бараа бүтээгдэхүүн экспортлоход нэмэлт хязгаарлалт тогтоосон. Хоригийг тойрч гарах цоорхойг дөрөвдүгээр сарын 8-нд хаасан.

Цэргийн төв тойргийн командлагчийн орлогч Рустам Миннекаев Москва Украины өмнөд хэсэг, түүнчлэн Донбасст “бүрэн хяналт” тогтоох зорилтоо өргөжүүлсэн гэж мэдэгдсэний дараа ЕХ-ны тайлан ийнхүү гарчээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn