НҮБ-аас Дэлхийн ойн өдрийг 9 дэх жилдээ тэмдэглэж байна

2021-03-21

Дэлхийн ойн өдрийг “Ойн нөхөн сэргээлт:Сэргэлт,сайн сайхан байдалд хүрэх зам” сэдвээр тэмдэглэж байна

НҮБ-аас  жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг  ойн ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор  2012 оноос Дэлхийн ойн өдрийг зарлан тэмдэглэж байна.

Өнөө жил Дэлхийн ойн өдрийг “Ойн нөхөн сэргээлт:Сэргээлт сайн сайхан байдалд хүрэх арга зам” сэдвээр тэмдэглэж байна.

“Дэлхийн ойн нөөц нь   уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, одоогийн болон хойч үеийнхний хөгжил цэцэглэлт, сайн сайхан байдалд хувь нэмэр оруулах түлхүүр юм. Ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ) -ыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг. Гэсэн хэдий ч экологи, эдийн засаг, нийгэм, эрүүл мэндэд ашиг тустай эдгээр бүх зүйлийг үл харгалзан дэлхий даяар ой модыг устгах ажил маш хурдан явагдаж байна” хэмээн НҮБ-ын мэдээлэлд дурджээ.

Дэлхийн ойн өдрийн энэ жилийн   сэдэв нь дэлхийн экосистемийг хамгаалах, сэргээх уриалга бүхий НҮБ-ын Экосистемийг сэргээх арван жилийн зорилтод (2021-2030) -д нийцэж буй ажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ