С.Эрдэнэ: Х.Баттулгыг шалгуулахаар АНУ, Европын шүүх, прокурорт хандаж байна

С.Эрдэнэ даргатай АН-аас Ерөнхийлөгч асан Х.Баттулга ОХУ, Беларусийн улс төрийн өндөр албан тушаалтнуудтай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар мэдээллээ.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд зэрэг 20 гаруй хүнтэй холбоотой захидал, нотлох баримт, мэдээллийг АНУ, Европын холбооны улсуудын  хууль хяналтын байгууллага, прокурорт Элчин сайдуудаар нь дамжуулан хүргүүллээ.

АН-ын дарга С.Эрдэнэ “Нэр бүхий улс төрчид ноцтой гэмт хэрэг үйлдэж, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан байж болзошгүй байна.

Энэхүү мэдээлэлд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх ОХУ-ын албан тушаалтнуудтай хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар дурьдсан байгаа.

ҮАБЗ-ийн Ж.Бямбацогт, Г.Галбадрах зэрэг ажилтнууд Сэлэнгэ аймгийн Алтанбулагаар хил нэвтэрч, орж ирэхдээ бэлнээр хоёр сая долларыг дөрвөн хайрцагт хийж, лацдаж ямар ч хяналт шалгалтгүйгээр оруулж ирсэн нь хэвлэлээр цацагдсан байдаг.

ОХУ-аас гадна Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэгдэлдээ дурдсан байгаа.

Монголын хууль хяналтын байгууллагууд дангаараа шалгах боломжгүй гэж үзэж байгаа тул АНУ, Европын хууль хяналтын байгууллагуудтай хамтран шалгах нь зүйтэй гэж үзэж байна” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn