Өнгөрсөн жил Ч.Улаанаас болж ноолуурт асуудал үүсч байсан бол энэ жил 110-120 мянгын үнээр ноолуурын сезон эхэлж байна

Монголын ихэнх малчдын хувьд жил бүрийн хавар ноолуурын үнэ ханшид санаа тавьж, мэдээллийг сонирхдог. Өнгөрсөн жил 70-80 мянгатай байсан ноолуур энэ жил 110-120 мянгаас эхэлж байгаа тухай Эмээлт болон Налайхын ноолуурын ченжүүд ярьж байна.

Өнгөрсөн 2020 оны хавар ХХААХҮ-ийн сайд байсан Ч.Улаан малчдад хандан “Засгийн газар 105 мянгаар ноолуур авна. Ченжүүдэд ноолуураа битгий өг” хэмээснээс болж ноолуурын салбарынхан хохирсон билээ. Тэгээд ч Засгийн газар амалсан үнээрээ ноолуураа аваагүй. Зарим малчид бүтэн жил дарсан ноолуураа одоо гаргаж ирж байгаа тухай ч ярьж байна.

Өнгөрсөн жилийг бодвол энэ жил ноолуурын эрэлт их байгаа аж. Тиймээс ч 110-120 мянгад хүрээд байгаа аж. Энэ нь манай эдийн засаг сэргэж худалдаа, үйлдвэрлэл сэргэж байгаатай холбоотой. Цаашид ч энэхүү үнэ өсөх хандлагатай байгааг ноолуурын салбарынхан ярьж байгаа юм.

Эмээлт захын ченжүүдийн хувьд одоогоор ийм ханштайгаар ноолуур авч байгаа ч удахгүй өсөж магадгүй гэлцэнэ. Ноолуурын ченжүүд зүүн аймгуудын ноолуурт ам сайта байдаг ба тийм ч учраас  үнэ цохиж, нэгнээсээ өрсөн авдаг байна.

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт, Дорнод аймагт очсон ченжүүд малчдын гар дээрээс кг ноолуурыг 130 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа бол Хэнтийд энэ сарын эхээр кг ноолуур 130 мянган төгрөгийн ханштай байснаа энэ сарын 18-ны өдөр 145 мянган төгрөгийн ханштай болоод байгааг ч ярьж байгаа юм.

Тэгвэл хамгийн баруун аймаг болох Баян-Өлгийд 85 мянган төгрөгийн үнэтэй байна. Ноолуурын үнэ ханшийн талаар орон нутгийн ченжүүд “Одоогоор цөөхөн хүн бага хэмжээний ноолуур өгч байна. Их хүйтэн байгаа учраас малчид саяхнаас л ямаагаа самнаж эхэлж байна. Энэ жил ноолуурын эрэлт их байгаа. Цаашид өсөх байх аа” гэлцэж байна. Ирэх сарын эхээр ноолуурын ханш өсөх хандлагатай байгааг ченжүүд хэлж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Кккк. ТЭНЭГ ГАРЧИГ ӨГӨХ ЮМ.  ӨНГӨРСӨН ЖИЛ САЙН ЗҮҮН АЙМГИЙН НООЛУУР 53,0Т. МУУ БАРУУН АЙМГИЙНХ 35,0Т ХАНШТАЙ ЭХЭЛСЭН.   УЛААНД ХАНШ МУУ БАЙСАН ЯМАРЧ ХАМААГҮЙ НООЛУУРЫН 95%-Г ХЯТАД АВДАГ.  ХАРИН Ч  тэнэг малчид УЛААНД ИХ БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ. хэдэн аймгийг 105,000р аваа биз дээ. 

Холбоотой мэдээ