Сургуулийн захирлыг Засаг дарга томилдоггүй байх төсөл өргөн барилаа

2021-03-19

Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн нар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нар тухайн нутаг дэвсгэрийнхээ сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарыг томилдог зохицуулалт үйлчилж байгаа билээ. Үүнтэй холбогдон улс төрийн сонгууль болгоны дараа боловсролын салбарын 672 сургууль, 948 цэцэрлэг буюу нийт 1620 боловсролын байгууллагын удирдлага солигдох асуудал хөндөгддөг. Улмаар захирал, эрхлэгчийг солиход ард нь 70 мянга гаруй багш нарын эрх ашиг хөндөгддөг байна.

Захирал, эрхлэгч нар солигдсоноор багш нарын дунд халаа, сэлгээ хийгдэж, ажлын байрны дарамт, тогтворгүй байдал бий болдог. Ажилтайгаа үлдэхийн тулд багш нар намчирхахаас өөр гарцгүй болдог, сонгуульд дэвшдэг, оролцдог, иргэдэд нөлөөлдөг, улстөрждөг байдал бий болдог гэж хууль санаачлагчид үзэж байна.

Тиймээс энэ буруу жишгийг арилгах үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ.

Боловсролын салбарыг чадварлаг, мэргэжлийн баг удирдах ёстой, улс төрийн оролцоо, нөлөөлөл энэ томилгоонд байх учиргүй гэсэн зарчмын хүрээнд энэ салбарт томилгооны тогтолцоог босоо болгож, салбарын яам, мэргэжлийн байгууллага нь томилдог, чөлөөлдөг болох заалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа удирдах албан тушаалтан ажлаа хүлээлгэн өгөлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцдог, нэр дэвшдэг, намын харьяаллаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон хүн захирал, эрхлэгч болдог асуудлыг цэгцлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд төрийн оролцоотой 672 сургууль, 948 цэцэрлэг байгаа бөгөөд тэдгээрийн 67 хувь нь аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • ЕБС, Цэцэрлэгийн захирлуудыг сонгон шалгаруулалтыг үндэслэн аймаг, нийслэлийн Боловсролын газар томилж чөлөөлдөг байх нь зөв !!! 

  • Үнэхээр зөв  гарц бна  олон жилийн өмнөөс хийх бсым  одоо  хуулиа батлуулах чухал шүү санаачилсан гишүүддээ амжилт хүсье

  • sumni mdh yum bol dandaa nam baidag shdee bi sain medej bn olon jil uur uur sumand ajilaa bosoo baisan ni hamaagvi deer sum yugaa mdg yuma dandaa luiwarchid ajilj bga shvv ys yumandaa alban tushaal bulaaltsaldaad bdg suman dotoroo vnen shvv neeree shvv

  • Хуучин хуулиудаасаа бүр дордуулсан хуулийн төсөл өргөн барилаа даа. Хуулиа улам л дордуулаад байх юм даа.  

  • Зөв шүү, үүрэг гүйцэтгэгч нэртэй захираланцарууд олширлоо, тойрон хүрээлэгчээр хүрээлүүлсэн, чадвар муутай хүмүүсээр багаа бүрдүүлж, сургуулийг ч нэг самарч өгч байна даа, багшийн зэрэг олгох асуудлаар тоглосон, эрх мэдлээ хэтрүүлж дарамталдаг ийм гарууд олширсоон

  • Eрөнхий боловсролын сургуульд төрийн тамга атгаж байна гээд сургуулийн тамгаар айлгаад дайраад байдаг шахааны захирал байдаг л юм даа

  • Үүнээс өөр зам үгүй эс тэгвээс сургууль улс төрийн тоглоомын талбай байсаар байх болно . Гэхдээ хамт олны саналд тулгуурлах дээд байгуулага 

  • Сургуулийн хамт олон, багш гэдэг субъект байдгийг дарга нар мэддэггүй юм уу, эсвэл тэд сургууль орчноо мэддэггүй гэж үздэг юм уу, бүр доод зиндааныханд эрх мэдэл илүүднэ гэдэг юм уу тэднээс холуур хөтөлбөр, сурах бичиг, боловсролын амьдрал, удирдлагыг шийдчихдэг. Өөрчлөх эрхийг би авна, чамд болохгүй гэцгээх юм даа. Ядахдаа оролцоог нь хангах хувилбар мэддэг дарга байдгийм уу, ардчиллын үед л олны санааг сонсдог болох байх гээд 30 жил хүлээлээ, “мөн ч их санасан даа” гэдэг л болох юм даа

  • Хамт олон гэж маш чухал зүйл шүү.  Тэдний санал бодлыг гол болгох хэрэгтэй. Яам мэддэг байх нь гол бишГ

  • Ene zov huuliin tosol bna.Ter tusmaa Bayanhongor aimgiin bolovsroliin gazart.Ulsiin hemjeend suul mushgidag.MAN-n hulgaich darga zahirluudiig zailuulah heregtei.Uund sumdiin zahirluud bas orno.

  • Surguuliin zahiral baitugai bagsh nar n hvrtel surguuli dotroo he’d heden bvleg eswel namd huwaagdaj awd neg heseg n tuhain zahiral aa demjdeg Ali eswel nogoo tald n esreg yum hiigeed yawtsgaadag ter dundaa surguuliin vzvvlelt chanar muuddag hamt olnii uur amsgaliig n yg dotroos n harhaar uls torjilt huwaagdal bie bienee enenii hvn ternii hvn gj hardsan gomdson  hamt olon bagsh naraar dvvrsen surguuliud has saigui bolson. Er n bol bagsh nar bol urdaa suuj baigaa hvvhdvvdee zaah yumaa zaachaad ulsaas awah tsalingaa awd yawj baihad boloh… Sotsi niigmiin ved ch bagsh n bagshaaraa, zahiral n zahiraalaa tus tusiin hiih yumaa hiigeed ajilaad bolj l irsen tsag ve sayhaniih. Svvliin ved bagsh nariin holboo, ewlel ch geh hachin yum baiguulj awd surguuliin zahiral bitii hel tor zasgiin ajil uilchilgeeg odor bolgon shahuu shvvmjilj tor zasgaas bainga tsalin Mongo nemegdel Mongo nehdeg bolood baigaa bagsh nar. Tiimees vvnees oor arga baihkui shuud ter yamd n haryaluulah heregtei. Odoogiin baidlaar bagsh nariig aimgiin udirdlaguud tomildog buruu jishigiih vlden hooh yostoi. Songuul bolgonii daraa zahiraliin eswel medleggui bagsh nariin shahaag aimgiin zasag darga, aimgiin bolowsrol iin darga nar hiideg terniig ee vr shimiig ch veiin ved hvrtej irtsgeesen.

  • Боловсрол босоо удирдлагатай байж болохгүй ээ.Багш ажилчид нь санал оруулснаар сум аймаг нь мэддэг байх нь зөв.сумын ажлыг яам мэднэ гэж юу байхав дээ.

Холбоотой мэдээ