Б.Пүрэвдорж: НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгон бууруулж, буцаан олголтыг нэмэгдүүлэхийг шаардаж байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж чуулганы үеэр НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгох, буцаан олголтыг 40 хувь болгон нэмэгдүүлэх хуулийг хэлэлцэж өгөхийг хүслээ.

Тэрбээр “Төв талбай дээр жагссан залуучуудын гаргаж тавьсан гол асуудлуудын нэг нь НӨАТ-ыг бууруулах тухай байсан. НӨАТ бол бүртгэлийн үндсэн зорилготой. 10 хувийн татвар эдийн засгийн хүндрэлтэй үед хүндээр тусаж байна. НӨАТ-ыг таван хувь болгож, буцаан олголтыг 40 хувь болгох хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.

НӨАТ барааны үнэд асар ихээр нөлөөлж байна” гэсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn