С.Амарсайхан: ХӨСҮТ-д шинжилгээний хариу хуурамчаар үйлддэг асуудлыг прокурор цагдаа шалгахаар ажлын хэсэг орсон

ХӨСҮТ-ийн ажилтан танилуудынхаа шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг байсан талаар УОК-ын дарга С.Амарсайхан мэдээлсэн. Тэрбээр “Хүний өмнөөс шинжилгээ өгдөг, шинжилгээ авахдаа иргэдээс мөнгө авдаг, ар өврийн хаалга хэрэглэдэг ноцтой асуудлууд ХӨСҮТ-д гарсан. Эхнэр нь өмнөөс нь өгөөд нөхөр нь хөдөө яваад байдаг. Гэтэл жинхэнэ батлагдсан тохиолдол нь хөдөө орон нутгаар яваад байдаг. Хамгийн сүүлд нөхөр нь хөдөө явах гээд тус эмэгтэй өөрөө шинжилгээ өгөхөд эерэг гарснаар энэ үйлдэл ил болж байна. Энэ нь тархалтыг бууруулахгүй байхад маш их нөлөөлж байна. Шинжилгээг үр дүнгүй болгож байна” гэсэн юм. 

Харин уг асуудал юу болсон талаар чуулганы нэгдсэн хуралдаанд УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өгөв. Тэрбээр “ХӨСҮТ-д гарсан асуудалтай холбогдуулан прокурор, цагдаагийн байгууллагаас шалгахаар ажлын хэсэг орж байгаа” гэсэн юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ