ЗГ: Хөшөө, угтах хаалга зэргийг цаашид улсын төсвөөс санхүүжүүлэхгүй

2022-04-20

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, болон бусад дагалдах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барилаа.

Төсвийн тодотголын төсөлд юу тусгав?

Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар гэрээ байгуулаагүй төслүүдээс нэн шаардлагатай бус, тэвчиж болох 101,6 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 91 төсөл, арга хэмжээг зогсоож, ажлын явц, хэрэгжилт, гүйцэтгэлтэй уялдуулан 415,3 тэрбум төгрөг, нийт 516,9 тэрбум төгрөгийн санхүүжилт бууруулахаар төлөвлөжээ.

Төсвийн тодотголд: Конторын барилга 6, наадмын талбай 3, Соёлын төв 7, Спорт заал, цогцолбор 3, усан бассейн 2, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, Айргийн өргөө 1, орон нутгийн тохижилт 6, нийтийн эзэмшлийн зам талбай 3 зэрэг нийт 33 арга хэмжээг хассан бөгөөд цаашид хөшөө, дурсгал, угтах, үдэх хаалга зэрэг орон нутгийн шинж чанартай төслүүдийг улсын төсвөөр санхүүжүүлэхийг энэ хуулиар хориглохоор тусгалаа.

Холбоотой мэдээ