Н.Алтанхуяг:Ковидын үеэр өвчин зовлонг далимдуулж мөнгө хийдэг явдлыг таслан зогсоох хэрэгтэй

2021-03-18

Өнөөдөр УИХ-ын чуулганд коронавирусын эсрэг  дархлаажуулалтын явцын талаарх  мэдээллийг Ерөнхий сайдын оронд Шадар сайд С.Амарсайхан хийв. Мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

АстраЗенека вакцинаа үргэлжлүүлээд хийгээд байх юм уу? Вакцинжуулалт удаж байгаа нь цаашдаа зөв алхам хийхэд хэрэгтэй ч байж магадгүй юм.

ҮАБЗ-ийн том дарга нар вакцин сонгохдоо анхаарал хандуулах ёстой. Манайх шиг айлын өгсөн вакциныг авч ирчихээд, иргэдэд вакцины сонголт өгчихсөн юм шиг ярьж болохгүй.

Монголд хүнд аль нь тохирох, аль нь зохимжтой гэдэг дээр монгол төрийн бодлого байх ёстой. Ийм бодлого манайд алга. Израил улсын хувьд Pfizer вакциныг сонгож иргэддээ хийж байна.

Хүний зовлонгоор мөнгө хийдэг хачин явдлыг таслан зогсоох хэрэгтэй.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

АстраЗенека вакциныг үргэлжлүүлэн хийнэ.

КОВАКС хөтөлбөрийн шугамаар манай улсад ирэх Файзер вакциныг эрхтэн шилжүүлэн суулгасан, архаг хууч өвчтэй иргэдэд хийхээр төлөвлөсөн.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ