Д.Удвал: 1.8 сая төгрөгийн цалинтай борлуулагчын ажил хийх хүн олдохгүй байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр ТОП-100 аж ахуйн нэгжийн захирлуудтай уулзав. МҮХАҮТ-д болсон уулзалтын үеэр Ерөнхий сайд энэ оны улсын төсвийг тодотгох шаардлага тулгарсан гээд ямар зардлуудыг хэмнэх болсноо танилцуулав.

Наран группийг төлөөлж оролцсон Д.Удвал:

Төрд маш олон хүн үргүй зардалтай ажилладаг. Гэтэл хувийн хэвшилд ажиллах хүн олдохгүй байна. Бид ажиллах хүчний хомстолд орж, компаниуд хүнээ булаацалдаж байна. Үүнээс болоод цалин маш өндөр болсон. 1.8 сая төгрөгийн цалинтай борлуулагч, түгээгч ажилд авах гээд чадахгүй байна.

Төрийн албан хаагчийн цалин бага байтал маш олон хүн ажиллаж байна. 70 хүнтэй төрийн байгууллагад захиргаа, хүний нөөцөд нь таван хүн ажилладаг. Хувийн хэвшилд 70 хүнтэй бол нэг л хүн хүний нөөцөөр ажилладаг.

Төр данхар бүтэцтэй, бүтээмж багатай. Төрийн албан хаагчдыг цомхтговол тэр хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжтой. Ялангуяа барилгын салбарт ажилчид олдохгүй байна. Барилгын ажил гүйцэтгүүлэх зардал гурав дахин өссөн тул зарим төслөө хойшлуулахад хүрсэн.

БИЧЛЭГ:


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn