Хөдөөгийн залуучууд жингийн дутагдалтай, хотын залуучууд жингийн ИЛҮҮДЭЛТЭЙ байна

2021-03-18

Монгол Улсад  орчин үеийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг монголчууд албан бусаар эрэгтэйчүүдийн баяр болгон тэмдэглэсээр өдгөө хүрсэн. Тиймээс эрэгтэйчүүдтэй холбоотой зарим мэдээллийг хүргэж байна.

ҮСХ-ноос гаргасан мэдээллээр, 2020 оны байдлаар Монгол Улсад оршин суугаа хүн амын 1 603.3 мянга нь эрэгтэйчүүд. Тэдний 67 хувь нь хотод, 33 хувь нь хөдөө амьдардаг.

Манай улсын эрэгтэйчүүд дунджаар 29 насандаа гэрлэдэг бөгөөд тэдний 0.9 хувь нь өрх толгойлон амьдарч буй бол  дундаж наслалт 66 байна. Энэ нь эмэгт

Эрэгтэйчүүдийн 594.9 мянга нь ажилтай, сарын дундаж цалин 1 395.9 мянган төгрөг.

 

ҮСХ-ны  2018 оны мэдээллээр эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 1,5 дахин их буюу нас барж буй 10 хүн тутмын 6 нь эрэгтэй, 4 нь эмэгтэй байгаа гэсэн тоо гарчээ.

Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,7 жил байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин их юм. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын 2016 оны статистикаас харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас манай улс  12-рт, Ази, Номхон далайн бүсийн хувьд 2-рт жагсаж байна.

Мөн өнгөрсөн онд Жендэрийн үндэсний хорооноос явуулсан судалгаагаар  эрэгтэйчүүдийн 91.5 хувь нь хэвийн жинтэй, 2.3 хувь нь жингийн дутагдалтай, 4.4 хувь нь жингийн илүүдэлтэй байгаа бол 1.8 хувь нь I, II болон III зэргийн таргалалттай байгааг гаргажээ.

Сумын  төв, хөдөөд жингийн дутагдалтай залуучуудын хувь өндөр, нийслэл, аймгийн төв, тосгонд эсрэгээрээ жингийн илүүдэлтэй залуучуудын хувь өндөр байна.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс эрт нас барж байгаа шалтгаан нь  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүйтэй холбоотой ажээ.

Мөн уламжлалт зан үйлээр эрэгтэйчүүд гэр орноо авч явна, хүчтэй байна гэдэг шалтгаанаар нэрэлхүү, зангаасаа болоод эрүүл мэнддээ анхаардаггүй байна.

Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн ихэнх (96.6 хувь нь) зөв хооллолт эрүүл мэндэд чухал гэж үзсэн хэдий ч дөрвөн эрэгтэй тутмын нэг нь л зөв хооллож,  залуучуудын гуравны нэг нь буюу 30.3 хувь нь тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг байна.

Эрэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдэхэд зөв хооллодог хувь, дасгал хөдөлгөөн чухал гэж үзэх хувь, дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хувь нэмэгдэж байгаа ч бакалавр, түүнээс дээш зэрэгтэй эрэгтэйчүүдийн 25.1 хувь нь тогтмол зөв хооллодог, 35.6 хувь нь дасгал хөдөлгөөн тогтмол хийж байгаа нь хангалтгүй үзүүлэлт гэж судалгааны дүгнэлтэд өгүүлжээ.

Мөн нийт залуучуудын гуравны нэг нь амь эрсдэхээр эрсдэлтэй ямар нэгэн тохиолдолд орж байсан бөгөөд сүүлийн 12 сард өртсөн осол гэмтлийг тодруулахад 4.6 хувь нь мориноос унах, 4.5 хувь нь авто осолд орох эрсдлүүд хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Түүнчлэн  уул уурхай, барилга гэх мэт эрсдэл бүхий хөдөлмөрийг эрэгтэйчүүд эрхэлж байна. Одоогоор залуучуудын 43.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхэлж буй 3 залуу тутмын 2 нь эрхэлж буй ажлаа эрсдэлтэй гэж үзсэн байна. Иймд аюултай хөдөлмөр эрхлүүлж буй газрууд тухайлбал уул уурхай, аж үйлдвэр, барилгууд ажлын байрны аюулгүй нөхцлийг бүрдүүлэх ажлыг бодитой зохион байгуулах хэрэгтэй. Нийт нас баралтын 80 орчим хувийг халдварт бус өвчнөөрх нас баралт буй бөгөөд дөрвөн нас баралт тутмын нэг нь хорт хавдрын шалтгаант нас баралт байна.

Судалгаанд хамрагдсан эрэгтэйчүүдийн 8.8 хувьд нь сүүлийн 12 сарын хугацаанд ойрын аль нэг хамаатныг алдсан байна. Нас баралтыг шалтгаанаар нь авч үзвэл 28.7 хувь нь зүрх, судасны өвчнөөр, 24.9 хувь нь хавдраар нас барсан бол 7.6 хувь нь зам тээврийн ослоор, 5.0 хувь нь амиа хорлосон байна.

Эрэгтэйчүүдийг багаас нь эрүүл мэндийн мэдлэг, дадал суулгах шаардлагатай тул боловсролын систем анхаарах, хүүхэд байхаас нь эхлээд эрэгтэйчүүдийг эрүүл мэнддээ анхаардаг болгох шаардлагатай байна. Мөн эмнэлгүүдийг эрэгтэйчүүдийн кабинет, эрэгтэйчүүдийн эмчтэй болгох шаардлагатай. Судалгаанд хамрагдсан нийт эрэгтэйчүүдийн гурван эрэгтэй тутмын нэг нь өөрийн эрүүл мэндийг дунджаас доогуур оноогоор үнэлсэн буюу эрүүл мэндийн хувьд хангалтгүй байна. Эрүүл байх насны бүлэгт өвчлөл өндөр байна гэдэг массд өвчлөл өндөр байхыг харуулдаг бөгөөд 18- аас дээш насны 300 гаруй мянган1 эрэгтэйчүүд эрүүл мэндийн хувьд асуудалтай буюу дунджаас доогуур байж болохыг харуулж байна.

Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү их байгаа хамгийн том шалтгаан нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, зуурдаар /эрхэлж буй ажлын эрсдэл, эрүүл зөв амьдрах хандлага, дадлаас улбаатай өвчлөл, осол гэмтэл, дэвшилтэт бус зан үйл/ амь насаа алдах нь өндөр байна гэж үзжээ.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Жендэрийн үндэсний хороо

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ