Урсгал сөрсөн, уулзвар руу улаан гэрлээр орсон бол эрх хасдаг болох, торгуулиа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар тусгажээ

2022-04-19

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжээс “Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг”-ийн төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт замын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай зөвлөх инженерүүд, судлаач эрдэмтэд, холбогдох албаны төлөөлөл  оролцов. Энэхүү хэлэлцүүлэг нийслэлийн 204 хороонд нэгэн зэрэг өрнөж байгаа бөгөөд иргэд санал өгөх боломжтой юм.

“Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний баримт бичиг” буюу дунд хугацааны хөтөлбөрт дараах арга хэмжээнүүд тусгагджээ:

1. 2024 онд босоо тэнхлэгийн багтаамж ихтэй нийтийн тээврийн хөнгөн галт тэрэгний эхний шугамыг барьж ашиглалтад оруулна.
Эхний шугам нь Нисэхээс 120 мянгатаар дайран, Нарантуул, Сансарын тойрог хүртэл 15 зогсоолтой, 21.2 км урт, талдаа 32 минут зорчиж, өдөртөө 200- 300 мянган зорчигч тээвэрлэнэ.

2. Жолоочийн онооны системийг чангаруулна

3. Эрх хасах зүйл заалтуудыг нэмэх, ноцтой зөрчил гаргасан – урсгал сөрсөн, уулзвар руу улаан гэрлээр орсон гэх мэт
4. Өндөр торгууль 5-с дээш торгуулсан торгуулиа төлөөгүй жолоочийг хөдөлгөөнд оролцуулахгүй байна зэрэг заалтууд тусгагджээ.
Дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.

Холбоотой мэдээ