Б.Пүрэвдорж: Хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэж, нэг талдаа гарсны дараа УИХ-ын гишүүний тангаргаа өргөх ёстой

УИХ-ын пүрэв гаригийн ээлжит чуулган хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангараг өргөнө. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж байр сууриа илэрхийллээ.

Б.Пүрэвдорж “Та нар бүх асуудалд хүч түрж байна. Эрх баригчид ард түмний постыг биш МАН-ын дарга нарынхаа пост, комментыг уншдаг юм шиг байна. Ард түмэн УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудалд маш их дургүйцэж байгаа. Шүүхээр хэргээ эцэслэн шийдвэрлэж, нэг талд нь гарсны дараа тангараг өргүүлэхгүй бол болохгүй шүү дээ. Гишүүний бүрэн эрхээр энэ хэрэг нь шалгагдахгүй, хойш тавигдах нь.

УИХ-ын танхим нэр төртэй, цэвэр байх ёстой. Одоо нэгэнт шүүх танай талд гарчихсан юм чинь шуурхай шийдээд явах юм байлгүй. Шүүх ямар хурдан шинэ эзэндээ үйлчилж байна вэ” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ