
ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийн хариуцлагагүй байдлаас болж залуу гэр бүл зургаан сартай ургаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Сонсголын бэрхшээлтэй иргэн Н төрөхийн өмнөх хяналтанд орох гэж ирэхэд ЭХЭМҮТ-ийн сувилагч н.Ундармаа хяналтын дэвтрийг нь үзэлгүй, дээрэлхүү хандаж, “ширээн дээрээ байгаа эмийг уу” гэжээ.
Нэрийг нь ч асуулгүй, хяналтын дэвтрийг нь үзэлгүй, ширээн дээр шиджээ.
Тодруулбал, хоёр ижил нэртэй эхэд андуурч, овгийг нь асуулгүй үр зулбуулах эм өгснөөр ураг эндсэн байна.
Тус хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна.