БЗД-ийн 26-р хорооны иргэд ХӨЛ ХОРИОГ цуцлахыг шаардаж, эсэргүүцлээ илэрхийллээ

2021-03-17

Өчигдөр орой БЗД-ийн 26-р хороонд тав хоногийн хугацаатай хөл хорио тогтоосонтой зэрэгцэн хороон Засаг даргыг сольжээ.

Үүнтэй холбоотойгоор иргэд эсэргүүцлээ илэрхийлж, хороон дотроо тайван жагсаал хийж байна. Тэд хороон дарга болох Г.Отгонбаатарын эргүүлэн томилохыг шаардаж байгаа юм.

Нийслэлийн хамгийн их хүн амтай БЗД-ийн 26 дугаар хороонд улсын цэцэрлэг сургууль байдаггүй бөгөөд энэ хороонд сургууль барих газрын төлөөх анхан шатны шүүх хуралд өчигдөр хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатар тэргүүтэй албан тушаалтнууд ялалт байгуулсан юм. Өдөр нь шүүх дээр ялсан ч орой нь Засаг даргыг нь сольсон байна.

Иргэд үзэл бодлоо ийнхүү илэрхийлэв:

“Улс төрийн явуулга гэж бодож байна. Манай хороо Засаг даргагүй боллоо. Хуучин Засаг дарга Г.Отгонбаатарыг эргүүлэн тавихыг шаардаж байна.”

“Манай хорооноос гарсан УИХ-ын гишүүд хаана байна вэ. Ард иргэд дээрээ ирээч ээ”

“Манай хотхон дотор ямар ч голомт байхгүй. Өмнө нь байсан дарга нь АН-ынх, одоогийнх нь МАН-ынх. Бид нар нам ямар ч хамаагүй. Хоёр намын хоорондын тэмцлийн золиос болж байна. Ямар ч шалтгаангүйгээр хоригдмооргүй байна”

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ