Б.Энхбат: Улсын баяр наадамд эрлийз морь уралдуулбал шөрмөсийг нь тасдана

2022-04-19

“Даяар монгол” бүлгэмээс улсын баяр наадамд эрлийз морь уралдуулахыг хуулиар хориглохыг шаардлаа.

“Даяар монгол” бүлгэмийг үүсгэн байгуулагч Б.Энхбат:

Монгол азаргыг унтуулж байгаад сэлдийг нь тайраад авч байна. Ингэж үржүүлгийн бизнес хийж, адууг эрэмдэглэж байна.

Эрлийз морь уралдуулбал шөрмөсийг нь тасдана. Эрлийз морио тусад нь уралдуул. Улсын баяр наадамд эрлийз морь уралдуулахыг 100 хувь хориглохыг шаардаж байна.

Тод манлай уяач нараас адуу мэддэг хүн цөөн. Ардын наадам биш баячуудын наадам боллоо. Мөнгөтэй хүмүүс гаднаас адуу авч ирж эрлийзжүүлж байна.

Монгол хүний сүр сүлд болсон азаргын сэлдийг тайрч, доромжлох боллоо. Эрлийз морь тэжээдэг хүн монгол азарганы сэлдийг огтолж доромжилдог боллоо.

Эрлийз морь уралдуулсан уяачийн цол хэргэмийг хураана, эрлийз морь уралдуулахгүй гэсэн заалтыг оруулах хэрэгтэй.

Холбоотой мэдээ