Н.Учрал: НӨАТ-ын буцаалтын 2 хувийг 4 болгох, цаашлаад боломжит дээд хэмжээнд хүргэх ёстой

2022-04-19
УИХ-ын гишүүн Н.Учрал НӨАТ-ын буцаалтын талаар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр:
Иргэн бүрийг эрх тэгш, хүртээмжтэй, чанартай нийгэмд амьдруулахад маш олон өөрчлөлтийг зөв замаар хийх хэрэгтэй. Үүний нэг нь миний ярьдаг НӨАТ-ын 2%-ийг 4% болгох. НӨАТ шингээж бараа, бүтээгдхүүний үнэ нэмэгддэг байдлыг зогсоомоор байна. Тус хуулийг санаачилж Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.
Энэ талаар миний бие Монголын Социал демократ залуучуудын холбооны ээлжит бус хурлын үеэр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний НӨАТ-ыг эхний ээлжинд 4% болгох боломжтой талаар хэлсэн. Мөн НӨАТ-ын сугалаа, хонжвор зэрэг аль нэг иргэд илүү авч, эрх тэгш бус байдал бий болгодог тогтолцоог бүрмөсөн арилгах хэрэгтэй.
Хэдий цар тахлын хүнд үеийн араас төр-иргэд бүх талдаа хичээж ажиллаж байгаа хэдий ч иргэд нь азанд найдсан, сугалаа сугалж хүүхдүүдээ цэцэрлэгт өгдөг, нөгөө талдаа төсвийн байгууллага хэт их тансаглалд автсан тэгш бус байдлаас бид салах цаг болсон.

Холбоотой мэдээ