Б.Батцэцэг: Монгол Улс ОХУ-д лабораториудаа танилцуулахад бэлэн

2022-04-18
АНУ Монгол Улстай холбогдож биологийн лаборатори байгуулах тухай яригдсан эсэх талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сэтгүүлчдэд тодруулга өглөө.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:
Монгол Улсад биологийн зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй. Яриа хэлэлцэл огт хийгдээгүй, энэ талаар яригдаагүй. Хардах эрх хэнд ч бий. Ялангуяа цар тахлын үед бүхий л улс оронд вирустэй холбоотой хамтын ажиллагаанууд идэвхжсэн. Зөвхөн Монголд ч биш. ОХУ-ын сонинд 3-4 удаа, БНХАУ-д ч энэ талаар нийтлэгдсэн. Монгол Улсын гадаад бодлого маш нээлттэй, зарчмаа ч баримталж ажилладаг. ОХУ-ын асуудлыг гаргаж ирж байгаа хүмүүст, зохих шинжилгээ дүгнэлт хийдэг байгууллагууд, хардаж байгаа хүмүүст үйл ажиллагаагаа танилцуулахад хэзээд бэлэн, нээлттэй байна.  Энэ өдрүүдэд гаднын төсөл хөтөлбөрийн судалгааг нарийвчилж гаргах, хардаж болох үйл ажиллагааг нягталсан ба ҮАБЗ-д сонсгол хийх үүргийг Ерөнхийлөгч өгсөн. Монгол Улсад биологийг зэвсгийн зориулалттай лаборатори байхгүй гэсэн үндэслэлийг сая хуралд танилцууллаа.
Монгол Улсын гадаад бодлого маш нээлттэй хэвээр, энхийг эрхэмлэсэн зарчмаа маш сайн баримталж ажиллаж байгаа. Хэрэв хүсвэл эдгээр хардаж байгаа улс орнуудад Монгол Улс лабораторуудаа танилцуулахад бэлэн байна.

Холбоотой мэдээ