А.Ариунзаяа: Ядуурал 0.4 хувиар буурсан гэсэн судалгааны дүн гарсан

2022-04-18

Хүүхдийн мөнгийг он дуустал бүрэн олгох буюу хуримтлалтай хүүхэд бодлогын хэрэгжилтийг түр хойшлуулахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.

Тодруулбал, долдугаар сараас эхлэн хүүхдийн 100 мянган төгрөгийг 50 хувийг хуримтлал хэлбэрээр олгохоор шийдвэрлээд байсан юм.  Харин эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлтийг харгалзан үзээд хүүхдийн мөнгийг 100 хувь бэлэн олгохоор шийдвэрлэжээ.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа zarig.mn сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр “Цалин хөлсний орлого буурсан. Харин халамж, тэтгэмжийн хэмжээ нэмэгдсэн байна. Ядуурлыг тогтоон барьж чадсан. Ядуурал 0.4 хувиар буурсан гэх судалгааг Дэлхийн банк болон ҮСХ-ноос хийсэн байсан. Хүүхдийн мөнгө тэтгэвэр, тэтгэмж айл өрхөд бодит дэмжлэг болж чадаж байна гэж үзэж байна” гэлээ.

Холбоотой мэдээ