Д.Ганбат: Монголд АНУ-гийн био лаборатори байгаа эсэхийг яаралтай нягтлах хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийж байна.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат:

Монгол Улсад Украин, ОХУ-ын хооронд үүсээд буй нөхцөл байдлын үед ОХУ-ын нэр хүндтэй албаны хүн  Монголд био лаборатори байгуулсан талаар удаа дараа мэдээлэл түгээсэнд ГХЯ өчигдөр мэдэгдэл гаргасан байсан.

Зөвхөн мэдэгдэл гаргаад хангалтгүй байна. Үүнээс гадна хөндлөнгийн экспертүүдийг яаралтай урьж, үнэхээр байгаа эсэхийг нягталж, дүгнэлт гаргуулан найрсаг харилцаатай хөршдөө мэдэгдэх хэрэгтэй. Үүнийг зохих байгууллагууд нь яаралтай нягталж шийдвэрлэх хэрэгтэй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn