
70 давхрын оршуулгын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг эсэргүүцэж Монголын бурхан шашинтны шинэ төвөөс мэдээлэл хийлээ.
Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, тэнд нутаглуулсан насан өөд бологсдын шарилыг нүүлгэх ажлыг эхлүүлээд буй.
Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн З.Санждорж:
Юуг нь ч хөндөхгүй, ухахгүй мод тарих хэрэгтэй. Бүх төмрийг нь тонож, зарсан. Зулын цөгцийг нь хүртэл тоноод зарсан. Шарилууд муудсан зүйл байхгүй, хэвээрээ байгаа. Зохион байгуулалттай очоод тонож, муухай харагдуулж байна. Газрын дээрэм хийх гэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг.
Нийслэлийн Засаг захиргаа уламжлал ёсоо мэдэхгүй байна.
Талийгаач нарын ар гэрийнхэн нь нэг нэг мод тарихад л болно. Хашаа хороог нь ухаж хэрэггүй.