Их Британи улс Энэтхэгийг Оростой харилцахаа багасгахыг ятгасаар байна

2022-04-18
Их Британийн Ерөнхий сайдын албанаас, ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын 21, 22-нд Энэтхэгт айлчилж, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитэй хэлэлцээ хийнэ гэж мэдэгджээ.

BBC-гийн мэдээлснээр, Жонсон 21-нд Энэтхэгт айлчилж эхлэх бөгөөд Энэтхэг, Их Британи хоорондын хамтын ажиллагааны төсөлд хөрөнгө оруулахаа зарлах төлөвтэй байна. 22-нд тэрээр Шинэ Делид очиж Модитой уулзах бөгөөд Их Британи Энэтхэгийн дээд хэмжээний уулзалтын үеэр батлан хамгаалах болон худалдааны асуудлыг голчлон хэлэлцэнэ. Энэ нь Жонсоны Их Британийн Ерөнхий сайдын хувиар Энэтхэгт хийх анхны айлчлал юм.

Айлчлалын өмнө Жонсон “Тогтворгүй хүчин зүйл олонтой одоогийн цаг эринд эдийн засгийн томоохон гүрэн, дэлхийн хамгийн том ардчиллын орны хувьд Энэтхэг бол Их Британийн маш хүндэтгэн үздэг стратегийн чухал түнш юм. Миний Энэтхэгт хийх айлчлал манай хоёр орны ард түмэнд жинхэнэ үнэтэй чухал зүй буюу ажлын байраар хангах, эдийн засгийг хөгжүүлэх, эрчим хүчний аюулгүй байдал, батлан хамгаалалтыг баталгаажуулж өгөх болно” гэжээ.

Орос Украины цэргийн мөргөлдөөнөөс хойш Энэтхэг нь Оросыг шууд шүүмжлэхгүй байгаа билээ. Энэтхэг улсыг Орост түшиглэх хэмжээгээ багасгахыг Их Британи ятгасаар байгаа аж.

Холбоотой мэдээ