Өрөө дийлэхгүйн улмаас Төв талбайд өөрийгөө шатаасан гэжээ

Сүхбаатарын талбайд өчигдөр 19:00 цагийн орчимд нэгэн иргэн өөрийгөө шатааж, амиа егүүтгэхийг завдсан. Тэрбээр 25 настай О гэгч бөгөөд бие дээрээ тусгай шингэн асгаж шатаажээ. Одоогоор уг иргэн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Түүний биеийн 50 хувь нь түлэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар О нь “Өргөө” төвийн урд байрлах гар утасны төвд худалдаа эрхэлдэг, ээж хойд аавтайгаа амьдардаг байжээ. Түүний хувьд гэр бүлийн зүгээс асуудалгүй, сэтгэц нь эрүүл байсан гэж ар гэрийн зүгээс тайлбар өгчээ.

Мөн О нь онлайнаар покер тоглодог байсан ба өрөө төлж дийлэхгүйн улмаас ийм үйлдэл хийсэн байж болзошгүй байна.  Үүнээс гадна их хэмжээний өртэйн улмаас  сэтгэл гутралд орсон  талаар мэдүүлэг өгчээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn