Ирэх 9-р сарын 1 гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгоно

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, БСШУЯ, Сангийн яам, нийслэлийн Засаг дарга болон бүх дүүргийн засаг дарга, нийслэлийн агентлагийн дарга нар оролцон боломж, шийдлийг хамтдаа хэлэлцэж байна. Нийслэлийн хэмжээнд 674 цэцэрлэг байгаагаас 216 нь төрийн өмчийн, 398 нь хувийн цэцэрлэг байна. Цаашид цэцэрлэг барих, өргөтгөх, түрээсийн цэцэрлэг нэмэх гэх мэт боломжууд яригдаж байна. Улсын төсвөөс 100 тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөгийн нэмж тодотгож, нийт 200 тэрбум төгрөгөөр ирэх 9-р сарын 1-н гэхэд цэцэрлэгийн хүүхдүүд сугалаагүй, хаяг дээрээ цэцэрлэгт хамрагддаг болгох үүргийг Ерөнхий сайд өглөө.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn