Хятадын Тяньжинь хотод нүүрс ачсан галт тэрэг осолджээ

2022-04-15
4-р сарын 14-ны 13:00 цагийн үед Датун-Чинхуандао чиглэлийн төмөр замын Тяньжинь хотын  төмөр замд нүүрс тээвэрлэж явсан хүнд даацын хоёр галт тэрэг осолдож, зарим вагон нь замаас гарчээ. Ослын газарт хүн эндэж шархдаагүй бөгөөд авран туслах ажлыг шөнийн турш явуулжээ.

Осол гарсны дараа Хятадын Төмөр замын байгууллага 6 галт тэргээр 1000 гаруй албан хаагчийг томилон авран туслах ажилд оролцуулсан байна.

Датун-Чиньхуандао төмөр замын нийт урт нь 653 километр бөгөөд Хятад улсын баруун бүсийн нүүрсийг зүүн бүсэд тээвэрлэх эрчим хүчний чухал сувгийн нэг аж. Тус төмөр зам нь 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, 12 минут тутамд хүнд даацын галт тэрэг явуулдаг гэнэ.

Холбоотой мэдээ