ШӨХТГ-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр С.Мөнхчулууныг томиллоо

Засгийн газрын  ээлжит бус хуралдаанаар өнөөдөр  С.Мөнхчулууныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газар /ШӨХТГ/-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.

ШӨХТГ-ын даргаар Т.Гантулгыг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд томилсон ч тэрбээр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011-2013 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Тэрбээр 2009-2010 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010-2012 онд нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга.

2008-2009 онд СХД-ийн МАХН-ын хорооны дэд дарга, 2016 оноос Нийслэлийн Намын хорооны гишүүн, МАН-ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны дэд даргаар ажилласан.

Тухайн ондоо МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон, дараа нь НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон, Улмаар НИТХ-ын Хууль зүй, төрийн байгуулалтын хорооны даргын албан тушаалыг хашсан. Харин 2016 оны арванхоёрдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр тус, тус ажиллаж байсан нэгэн.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn