2022 оны ДАШТ-д оролцох эрхийн төлөөх Шотланд, Украин, Уэльс-ын шигшээ багуудын тоглолт 6 сарын эхээр болно

2022-04-15

Украинд болсон үйл явдлаас болж тоглолт хойшилсон юм. Украинчууд зуны эхээр Шотландтай тоглоно.

2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод оролцох Шотланд, Украины багуудын плей-оффын тоглолтыг хойшлуулах шийдвэр гаргасан.

Тус тоглолтыг 3-р сарын 24-нд хийхээр төлөвлөж байсан ч одоо 6-р сарын 1-нд Глазго хотод болно. Энэ тухай УЕФА-гийн албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Украины нутаг дэвсгэрт цэргийн тусгай ажиллагаа /дайн/ явагдаж байгаа тул тоглолтыг товлосон цагт нь хийж чадаагүй юм.

Шотланд-Украины тоглолтын ялагч 6-р сарын 5-нд Уэльсийн багтай 2022 оны ДАШТ-ий сүүлчийн тасалбарын төлөө өрсөлдөнө.

Холбоотой мэдээ