Испаничууд ирэх намраас эхлэн АМРАЛТЫН 3 өдөртэй болно

2021-03-16

Испани улсын парламентад цөөн суудалтай зүүн жигүүрийн жижиг нам болох Мас Паис (Más País)-ын санаачилгаар долоо хоногийн дөрвөн өдөр ажилаж, гурав хоног амрах шинэ хуваарийг туршихаар болжээ.

Цөөн ажлын өдөртэй долоо хоногт шилжих санаа Шинэ Зеландаас эхлээд Герман хүртэл дэлхийн олон оронд яригдаж байгаа ч бодитоор хэрэгжсэн тохиолдол цөөхөн буй. Майкрософт, Shake Shack зэрэг томоохон корпорациуд дөрвөн өдөр ажлыг журмыг туршилтаар хэрэгжүүлж байсан ч энэ удаагийх хамрах хүрээгээ хамгийн томоохонд тооцогдож байна.

Нийт 200 гаруй компани хамрагдах бөгөөд 59.5 сая ам.долларын төсөвтэйгөөр хэрэгжинэ гэж төлөвлөжээ. Туршилт нь гурван жил үргэлжлэх бөгөөд дөрвөн ажлын өдөрт шилжсэн компаниудаас гарах зардлыг эхний жилд 100 хувь, хоёр дахь жилд 50 хувь, гурав дахь жилд 33 хувь засгийн газраас даах ажээ.

Энэ намраас эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна.

Ажлын 40 цагийг 32 цаг буюу дөрвөн өдөр болгон бууруулснаар хүн амын сэтгэцийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн сацуу, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзэж байна.

1919 онд Барселон хотын ажилчид 44 өдөр ажил хаясны дараа Испани улс баруун Европт анх удаа өдрийн ажиллах цагийг найм болгож байсан түүхтэй. Хэдий ийнхүү ажлын цагийг найм болгосон ч илүү цагийн хөдөлмөр эрхлэлтээр Европдоо дээгүүрт жагсдаг байна. Олон цагаар ажилладаг ч ажлын бүтээмжээрээ олон улсдаа дундаждаа жагсдаг байна.
Эх сурвалж:Washingtonpost
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ