“Төрсөн нутгаараа аялцгаая” аялал жуулчлалын үзэсгэлэн тавдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болно

Дотоодын аялагчдыг нэг дор төвлөрүүлдэг “Улаанбаатар Травэл Экспо-2022” Жил бүр уламжлал болон зохиогддог үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатар Травэл Экспо-2022” үзэсгэлэн 8 дахь жилдээ “Мишээл Экспо” ОУҮХТ-д ирэх 5 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд болно.

Үзэсгэлэнгийн үеэр хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, зочид буудал, гэр буудал, ресторан, рашаан сувилал, 21 аймгийн тренд аяллын хөтөлбөр, газрын зураг, GPS систем, аяллын цахим платформ, аялал жуулчлалын товчоод, клубууд, аяллын боловсрол олгодог байгууллагууд зэрэг аялал жуулчлалтай холбоотой бүхий л төрлийн мэдээ мэдээллийг нэг дороос авахаас гадна аяллын үйлчилгээг хямдралтай үнээр захиалах, урьдчилж захиалга өгсөн тохиолдолд хөнгөлөлттэй үнээр аяллаа баталгаажуулах боломжтой.

Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь “Төрсөн нутгаараа аялцгаая” буюу эцэг эх, ах дүүгийн хамт уугуул нутгийнхаа үзэсгэлэнт газрууд руу шинэ хөтөлбөр маршрутын дагуу аялах боломжийг иргэдэд олгох явдал юм. Түүнчлэн БОАЖЯ, Соёлын яам, аймгуудын БОАЖГ-ын мэргэжилтэн, ТХГН-ийн захиргаад иргэдийг холбогдох мэдээллээр хангаж, жишиг хөтөлбөрүүдийг санал болгоно.

Мөн үеэр аялал жуулчлалын улирал тутмын сэтгүүл болох “Жим-Аяллын хөтөч” сэтгүүлийн шинэ дугаарыг уншиж аяллаа төлөвлөх боломжийг зохион байгуулагчид олгохоор төлөвлөжээ.

Дашрамд дуулгахад, үзэсгэлэнд оролцох байгууллагууд 97149747, 80784548 дугаарт холбогдож бүртгүүлэх боломжтой юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn