
Монголын ипотекийн корпорацийг ипотекийн зээлд зуучлал үзүүлснийхээ төлөө хүүгийн 2-3 хувийг нь авдаг гэж Шадар сайд С.Амарсайхан буруутгажээ. Тэрээр энэ талаараа мэдээлэл өгч байна.
Тэрбээр “Өмнө нь иргэдэд таван хувийн авч болох байсан ипотекийн зээл иргэдийн гар дээр найман хувиар очиж байсан.
Өнөөдөр зургаан хувийн хүүтэй байгаа ч 1.6 хувийг нь дундаас нь шимтгэл маягаар ипотекийн корпораци авч байна гэсэн үг.
Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнтай хамтарч ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч, МИК дундаас нь хэдэн хувийн хүү авдгийг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа.
Одоо ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг нь нэг хувийн хүүтэйгээр Монголбанкнаас арилжааны банкуудад өгч байгаа.
Монголбакнаас 1 хувийн хүүтэй эх үүсвэр гаргаад иргэдэд 6 хувийн хүүтэй очиж байна. Арилжааны банкны эх үүсвэр 4 хувийн хүүтэй олгогдож байна. Арилжааны банкны эх үүсвэр 4 хувийн хүүтэй ч гэсэн хүүг зургаан хувиас буулгах боломжтой гэж харж байна.
Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. Монголын ипотекийн корпораци орон сууцны зээл тус бүрээс сарын 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Ингэвэл ипотекийн зээлийн хүү буурах боломжтой” гэлээ.