Хоёр хуваагдсан АН Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр С.Эрдэнэ нарыг гуйсан байдалтай зөвшилцөж байна

АН хоёр хуваагдаад он дамнаж байна. Тэр бүү хэл хоёр дарга, хоёр тамгатай болоод мөн шинэ даргаа сонгох сонгуулийг ч тус тусдаа зарлаад байгаа билээ.

Тэгвэл өчигдөр УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүн С.Эрдэнэ нартай уулзжээ. Улмаар Ардчилсан намд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар илэн далангүй ярилцсаны эцэст С.Эрдэнэ хоёр талаасаа гурав гурван хүнтэй ажлын хэсэг байгуулж, зөвшилцөхөөр шийдвэрлэжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Хоёр тийш харалгүйгээр Ерөнхийлөгчтэй ойлголцох нь  чухал” гэсэн саналыг гаргажээ.

Ц.Тувааны талын АН-ын даргыг тодруулах сонгуулийн сурталчилгаа энэ сарын 12-26-ны хооронд явагдаж, гуравдугаар сарын 28-ны өдөр санал хураалт болно.

Тэгвэл С.Эрдэнийн талын намын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19, 20-ны хооронд бүртгэж, санал хурааалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулна.

Үүнээс өмнө буюу энэ сарын 17-ны өдөр намын дунд шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотоод сонгуулийг зохион байгуулна.

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд АН ялагдал хүлээсэн бөгөөд Үндсэн дүрмийн дагуу намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд шилжүүлснээр хоёр талд хуваагдаад байгаа.

Өчигдрийн зөвшилцөл ямар нэгэн шийдэлд хүрээгүй бөгөөд ерөнхийдөө С.Эрдэнийн талыг гуйсан саналуудыг нь хүлээн зөвшөөрсөн байдалтай явагдаж байгаа гэнэ.

Энэ нь тун удахгүй энэ долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд намууд оролцох эсэхээ мэдүүлэхтэй холбоотой юм.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ