“Монголын ипотекийн корпорацийн дийлэнх хувийг Худалдаа Хөгжил, Улаанбаатар хотын банк эзэмшдэг”

2022-04-14

Монголын ипотекийн корпорацийг ипотекийн зээлд зуучлал үзүүлснийхээ төлөө хүүгийн 2-3 хувийг нь авдаг гэж Шадар сайд С.Амарсайхан буруутгажээ. Тэрээр энэ талаараа мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Өмнө нь иргэдэд таван хувийн авч болох байсан ипотекийн зээл иргэдийн гар дээр найман хувиар очиж байсан.

Өнөөдөр зургаан хувийн хүүтэй байгаа ч 1.6 хувийг нь дундаас нь шимтгэл маягаар ипотекийн корпораци авч байна гэсэн үг.

Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкнтай хамтарч ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотой арга хэмжээ авч, МИК дундаас нь хэдэн хувийн хүү авдгийг зогсоох хэрэгтэй гэж үзэж байгаа.

Одоо ипотекийн зээлийн нийт санхүүжилтийн 60 хувийг нь нэг хувийн хүүтэйгээр Монголбанкнаас арилжааны банкуудад өгч байгаа.

Монголбакнаас 1 хувийн хүүтэй эх үүсвэр гаргаад иргэдэд 6 хувийн хүүтэй очиж байна. Арилжааны банкны эх үүсвэр 4 хувийн хүүтэй олгогдож байна. Арилжааны банкны эх үүсвэр 4 хувийн хүүтэй ч гэсэн хүүг зургаан хувиас буулгах боломжтой гэж харж байна.

Монголбанк ипотекийн зээлийн журмыг өөрчлөх ёстой. Монголын ипотекийн корпораци орон сууцны зээл тус бүрээс сарын 1.6 хувийн хүү авсаар байна. Энэ зээлийн зохион байгуулалтыг илүү сайжруулан, зардлыг нь бууруулах ёстой. Ингэвэл ипотекийн зээлийн хүү буурах боломжтой” гэлээ.

Үргэлжлүүлэн “Монголын ипотекийн корпорацийн 50-иас дээш хувийг нь Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкууд эзэмшдэг. ХХБ оролцохгүй салбар гэж алга. Банкаараа дамжуулж зээл өгөөд, давхар давхар шимтгэл авч, иргэдийг хохироож байна.

Налайхын нүүрсний уурхайг хувьчилж аваад дампууруулсан. Багануур, Эрдэнэтийн 49 хувь, Хөтөлийн Цемент шохой Дарханы төмөрлөгийн үйлдвэр гээд энэ байгууллага, энэ хүнд оролцоогүй салбар гэж байна уу.

Бүх стратегийн үйлдвэр, үйлчилгээний салбарыг нь эзэмшичихээд, Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэгийг авчихаад төлөхгүй байна.

Төрийнх нь өмчийг дээрэмдэж аваад, иргэдийн ипотекийн зээлийг дундаас нь шимж байна.

Төмөрлөгийн цогцолбор барина гээд Дарханы төмөрлийн үйлдвэрийг 2014 онд хувьчилж авчихаад 2018 он хүртэл юу ч хийгээгүй. Ганц төмөр зам хийсэн. Төмөр замынхаа мөнгийг Засгийн газраас нугалаад авсан. 40 тэрбумаар бариад 90 сая доллараар буцаагаад авсан. 1.8 их наядын төмрийн хүдрийг зөөгөөд гаргачихсан байна. Энэ бол 1000 цэцэрлэг барих мөнгө” гэлээ.

Холбоотой мэдээ