
Ёс зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ zarig.mn сайтад ярилцлага өгөхдөө УИХ-ын гишүүд утасны төлбөрөө төрөөр төлүүлдэг талаар мэдээллээ.
Тэрбээр “Сард шатахууны зардалд тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Утасны төлбөрт 100 гаруй мянган төгрөг төлдөг байх. Картаар шилжүүлдэг болохоор тоог нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч УИХ-аас гишүүдэд шатахууны зардал, утасны төлбөрт мөнгө төлдөг” гэлээ.