
Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:
Өчигдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэрээ бүртгүүлэхээр УДШ-д материалаа өгөхдөө шүүхийг зүгээр бүртгэлийн байгууллага гэж хэлсэн нь их хачирхалтай. Энэ нь тэрээр Ерөнхийлөгч байхдаа ч шүүхийг өрийн хараанд оруулж, дорд үзэж байсны илрэл.
АН-ын гишүүддээ сэрэмжлүүлэг хүргэмээр байна. Путины Украин руу хийсэн түрэмгийлэл дарангуйллаас ардчилал руу дайрсан дайн. Энэ утгаар нь харвал Монгол Улсын ардчилалд ч үүнд хамаатай.
ОХУ-ын Элчин сайд Монгол Улстай, АН-тай тоглоомын улстай харьцаж байгаа мэт харьцсан.
Путины гар хөл болсон Х.Баттулга үүнтэй зэрэгцээд АН-руу дайрч байна. Энэ бол сунгаа биш, энэ бол ардчилсан нам руу дайрч байгаа дайралт. Х.Баттулга Монголыг Беларусь шиг болгох улс төрийн зорилготой. Монгол Улсыг Азийн Беларусь болгохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. АН-ыг өнөөгийн нөхцөл байдалд хүргэсэн нь Х.Баттулга. Залуучууддаа зай тавьж өг. Одоо залуучууд л өөрчилж чадна, Х.Баттулга бид хоёр чадахгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Анх еөкд дэвшихэд нь их дэмжсэн. Одоо өөрөөсөө ичээд байна 😂