
Төв талбайд болсон жагсаалын үеэр цагдаагийн алба хаагчид чирэгдээд явж байгаа иргэнийг дахин нэг цагдаа араас нь очиж, өшиглөж тийрсэн нь дүрс бичлэгт үлдэж, шүүмжлэл дагуулсан.
Тухайн цагдаа нь Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журмын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Дулмаадорж бөгөөд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон Б.Дулмаадоржийг хамгаалан албанд нь ажиллуулах хүсэлт гаргаснаар албанаас халах ёстой шийтгэл нь арга хэмжээ болон өөрчлөгдсөн байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний эхнэр нь Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор Намсрайн Булганчимэг аж.