Дэлхийн 21 улс АстраЗенека вакциныг иргэддээ тарихаа ЗОГСООГООД байна

2021-03-16

Испани улс Астразенека вакцины дархлаажуулалтыг хоёр долоо хоногийн хугацаанд зогсоож буй талаар тус улсын Эрүүл мэндийн сайд өчигдөр мэдэгджээ. Хоёр долоо хоногийн хугацаанд эрдэмтэд, мэргэжилтнүүд вакцины аюулгүй байдлын талаар нарийвчилсан судалгааг хийх аж.

Ингэснээр дараах 14 Европын улсад Астразенека вакциныг хэрэглэхээ түр хойшлуулаад байгаа талаар BBC агентлаг мэдээлжээ:

  1. Герман
  2. Испани
  3. Итали
  4. Франц
  5. Нидерланд
  6. Ирланд
  7. Дани
  8. Норвеги
  9. Исланд
  10. Австри
  11. Эстони
  12. Латви
  13. Люксенбург
  14. Литва

Мөн эдгээрээс гадна долоон улсад Астразенека вакциныг хэрэглэхийг хязгаарлаад байгаа тухай Aljazeera агентлаг мэдээлжээ. Тодруулбал, Словени, Индонез, Болгар, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс , Тайланд, Румын, Португал улсуудад Астразенека вакциныг хэрэглэхээ зогсоогоод байна.

Болгар улсын хувьд гуравдугаар сарын 12-нд 57 настай эмэгтэй вакцины эхний тунгаа хийлгүүлсний дараа нас барсантай холбоотойгоор тус вакциныг хэрэглэхээ түр зогсоожээ. Тухайн эмэгтэйн хувьд цусны бүлэн үүсээгүй бөгөөд харин зүрх нь зогсож, амиа алджээ.

Тайланд улсын хувьд улс төрийн удирдагч нар нь Астразенека вакцины эхний тунг хэрэглэхээр товлоод байсан гуравдугаар сарын 12-ны өдөр вакцинжуулалтыг хойшлуулснаар Европ тивээс гадна Астразенека вакциныг хэрэглэхээ азнасан анхны улс болсон юм. Үүний дараа буюу гуравдугаар сарын 15-нд тус улсын удирдагч нар ард иргэдээ уриалан Астразенека вакцины эхний тунг тариулна гэдгээ зарласан байна.

Эх сурвалж:BBC, Aljazeera

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ