Андуурч бичимгүй гурван үг:Билиг,бэлгэ,бэлэг

2021-03-16

Билиг, бэлгэ, бэлэг гэдэг гурван үг нь уг язгуураасаа өөр өөр утга илэрхийлж байдаг.

Билиг – оюун билиг , бэлэг- бэлэг өгөх авах, бэлгэ – бэлгэ дэмбэрэл, бэлгэдэл гэсэн утгатай.

БИЛИГ:

Оюун ухааныг хэлж буй. Билиг танхай яруу найрагч Р.Чойном гэх нь яруу найрагчийн хурц ухааныг хэлж байгаа хэрэг.

Монгол хэлний их тайлбар тольд өгүүлснээр “ Төрөлхийн оюун ухаан, оюуны өндөр чадамж “ хэмээн тайлбарлажээ.

  • билиг төгөлдөр(төрөлхийн оюун ухаан гарамгай),
  • билиг танхай(өвөрмөц араншинтай, төрөлхийн онцгой сод авьяастан),
  • билиг зүй(ардын авьяас билгийг судлах ухаан),
  • билиг зүйч(ардын урлаг, соёл, авьяас билгийг судлагч),
  • билиг авьяас ~ авьяас билиг[хоршоо] (аливаа зүйлийг сурч мэдэх, хийж бүтээх өвөрмөц, хурц ухаан чадвар) – Бяр чадлаа үзүүл, билиг авьяасаа дайчил.
  • ой билиг[хоршоо] (оюун ухаан),
  • оюун билиг[хоршоо] (хүний нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, магадлах, бүтээх чадвар, оюун ухаан),
  • эрдэм билиг[хоршоо] (эрдэм ухаан)
  • билгийн нүд(эрдэм ухаанд нэвтэрч орчлонгийн чанад учрыг ухаж мэдэх чадвар; билгийн нүдтэй хүн),
  • билгийн нүд нээгдэх(эрдэм ухаанд нэвтэрч орчлонгийн чанад учрыг ухаж мэддэг болох).

БЭЛГЭ:

Бэлгэ дэмбэрэл, бэлгэдэл гэсэн үг.

Монгол хэлний их тайлбар тольд, нэгдүгээрт, шинж, тэмдэг, совин ёр, илбэ гэжээ.

Мөн өлзий ерөөл: амны бэлгэ,бэлгэ дэмбэрэл, монгол хүн  бэлгээрээ гэх мэтээр тайлбарлаж өгсөн байна .

Мөн хүний нууц эрхтэнийг бэлгэ эрхтэн гэж бичдэг.

БЭЛЭГ:

Бие биедээ өгч буй бэлэг. Хүмүүс ихэвчлэн талархаж, хүндэтгэж бэлэг өгдөг.

Монгол хэлний их тайлбар тольд:

 

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ