Г.Амартүвшин: Прокуророос түдгэлзүүлэх санал оруулж ирэхийг хүлээж байна

2022-04-13

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны асуудлаар тайлбар өглөө. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр УИХ-аас түдгэлзан, хуулийн байгууллагад шалгуулах хүсэлтээ гаргаж байгаагаа мэдэгдсэн билээ.

Г.Амартүвшин “Хуулийн нарийн ширийн зүйлийг тухайн үед бодсонгүй. Хэрэв УИХ-д гаргасан хүсэлтийг УИХ-ын дарга шийдвэрлэхгүй бол прокурор миний нэрийг оруулаад ир ээ. Тэгээд УИХ-ын чуулганаар санал хураагаад шийдье гэдэг гарц гаргалгааг хэлсэн. Би АТГ-д тайлбар өгсөн.

Миний зүгээс буруугүйгээ нотлоод, УИХ-ын гишүүний ажлаа хийе гэж байгаа юм. Гол нь би өөрийнхөө хүсэлтээр шалгуулъя. Гишүүний бүрэн эрхийн ард нуугдахгүй. Үндсэндээ Улсын Ерөнхий прокуророос түдгэлзүүлэх санал оруулж ирэхийг хүлээж байна” гэв.

Холбоотой мэдээ