Улсаа, ард түмнээ хорлосон Женко Х.Баттулга ахиад л ард түмнийхээ талд гэж явна

Өнөөдөр Жэнко Х.Баттулга АН-ын даргаар сонгогдсон хэмээн УДШ-д уг асуудлаараа хандаж. Гэхдээ түүний АН-ын дарга болох, болохгүй бол бидэнд хамаагүй асуудал. Харин Женко болон түүний дагуулуудын ярьж буй асуудлууд л олны дүргүйцлийг хүргэж байгаа юм. Тэд АН, дарга Жэнко нь ард түмнийхээ талд зогсох цаг ирсэн хэмээж байгаа нь олны дүургүйцлийг хүргэж буй хэрэг.

Жэнко Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 260 км төмөр замыг 14 жил гацаасан нь Монгол улсад, монголын ард түмэнд асар их гай тарьсан хэрэг байсан. Эхэндээ нарийн төмөр замаар хятадын цэрэг орж ирнэ хэмээх “танктай аайдас”-аар айлгаж хэдэн жил болсон. Ингээд 10 мянган км алсад байх Оросын Владивосток руу зөөж нүүрсээ гаргах юм болсон.  Ингээд зүүн тийш төмөр зам тавих юм болж билээ. Дараа нь Тавантолгойгоос Гашуунсухайт руу биш Зүүнбаян руу төмөр зам тавьж, түүндээ Тавантолгойгоос хувьцаа эзэмшигч иргэд буюу ард түмэндээ өгөх мөнгийг татаж авсан. Тэр төмөр замаа найз “Голомт”-ын Г.Баясгалангийнхаа компанид тендергүйгээр өгч цэргүүдийг ажиллуулж, улсын нууц гээд мэдээллийг нь ил гаргаагүй. Гэвч өөрийнх нь талхны үйлдвэр цэргүүдэд нэг ширхэг талхыг 25-аар бодож нийлүүлдэг гэх мэт баримт яригдсаар л байна.

Монгол улс төмөр замгүй, автомашинаар жилдээ 10-30 сая шахуу тонн нүүрс гаргаж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд энэ тоо огцом буурах болоод байна. Энэ нь манайхныг төмөр замаа тавьж чадалгүй 14 жил болох хооронд Оросууд хятад руу  20, 30 сая тонн нүүрс гаргадаг болсонтой холбоотой. Энэ бүхэн Женко болон түүний нөхөдтэй холбоотой нь мэдээж.

Ц.Элбэгдорж  “Тэмээ гэхээр ямаа. Төмөр зам ярьсан. Саатуулаагүй бол 2012 онд Монгол нүүрсээ ТЗ-аар зөөх байв. Оросууд ТЗ-аа Хятадтай холбож 60тб $ нүүрс зарлаа. Монгол хохирогч, Орос хожигч. Боломжийг ашигласан бол Монгол улс 3 дахин баян байх байв. Монгол ялагдсан” хэмээн жиргэж байлаа. Ийм л байна.

Одоо Оросууд Украинтай байлдаж буй учир Европын холбоо бусад улсууд нүүрсний хориг тавьж байна. Ингэхээр Оросууд хятадад зардаг нүүрснийхээ экспортыг тултал нэмэх болно. Үүнээс болж Монголын нүүрсний экспорт их хэмжээгээр буурч, хэдийн хямарч эхлээд буй улс орон маань хэцүүднэ. Ийм байхад Жэнког бид орой дээрээ залахыг хүссээр байх уу.  Бодох л асуудал.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn