Төрийн байгууллагын зарим машиныг сумдын эмнэлгүүдэд шилжүүлэхээр судалж байна

2022-04-13

Төрийн албан хаагчид том оврын албаны автомашиныг Улаанбаатар хотод ашиглахгүй байх болон том оврын автомашинуудыг нэгдсэн парк байдлаар зохион байгуулах, улмаар дуудлага худалдахаар Засгийн газраас шийдвэрлээсн.

ТӨБЗГ-аас мэдээлснээр төрийн байгууллага болон төрийн өмчит компаниудын харъяаны 1000 орчим тээврийн хэрэгсэлд судалгаа хийхэд жилд 11 орчим тэрбумын зардал гардаг байна. Үүнээс жолооч нарын цалинд дөрвөн тэрбум төгрөг гарч байна.  Харин төрийн байгууллага болон төрийн өмчиийн оролцоотой компаниудад нийт 10 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг аж.

Цаашид шаардлагагүй том оврын жийп зэрэг тээврийн хэрэгслүүдийг дуудлага худалдаагаар борлуулж, мөнгийг нь улсын төсөвт төвлөрүүлэх, мөн нэн шаардлагатай байгаа орон нутаг, сумдын эмнэлгүүдэд шилжүүлэх боломжийг судалж байгаа гэлээ.

Холбоотой мэдээ