Х.Баттулга даргатай АН: Ардчилсан нам ард түмнийхээ талд зогсох үе ирлээ

О.Цогтгэрэлийн талын АН-ын даргаар Х.Баттулгыг батлахыг нэг л хүн эсэргүүцэж, 99.9 хувийн саналаар дэмжсэн. Улмаар Дээд шүүхэд бүртгүүлэхэээр хүсэлтээ хүргүүллээ.

Улсын дээд шүүх ажлын 5 хоногийн хугацаанд бүртгэхэд дутуу материал байвал тус намаас шаардах эрхтэй. Нийт 9800 хуудас буюу 55 боть материал хүлээлгэн өглөө.

Х.Баттулга даргатай АН-ы төлөөллүүд “Энэ удаагийн сунгаа бол АН-ын 200 мянган гишүүний 74.5 хувийн гишүүд оролцсон хууль ёсны сонгууль.

Ардчилсан нам ард түмнийхээ талд зогсох үе ирлээ” хэмээв.

Эргэн сануулахад, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Ардчилсан Намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсэн юм.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn