ХҮН: Хууль зүйн яам 6.8 тэрбумаар нисдэг тэрэг авах нь буруу

Хөдөлмөрийн Үндэсний намаас хэмнэлтийг өөрсдөөсөө эхлүүлэхийг эрх баригчдаас шаардлаа.

“Жийп машинаа унахаа больсноор дарга нар хулгай хийхээ болихгүй, хувийн хэвшил сэргэнэ гэсэн үг биш.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх хүний албаны автомашиныг хориглоё. 16 яамныхаа дэд сайдыг чөлөөлж, туслахыг чөлөөл. Төсөвт маш их дарамт учруулж байна. Даргын тоо олон байлаа гээд асуудал шийдэгдсэнгүй.

Хууль зүй, дотоод хэргийн яам 6.8 тэрбум төгрөгөөр нисдэг тэрэг авах гэж байна. Эрх баригчид жийп нь багадаад нисдэг тэрэг унах гэж байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын тамгын газар компьютер, техник хэрэгсэл авахад 1.4 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Энэ мэт үрэлгэн зардлыг хэмнэвэл 156 тэрбум төгрөгийн хэмнэлт үүснэ. Үүгээр 40 цэцэрлэг, 15 сургууль эсвэл 1500 ортой эмнэлэг барьж, 39 мянган оюутны сургалтын төлбөр төлөх боломжтой.

Өөрсдөөсөө эхэлж хэмнээч” гэлээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn