
Украины дайнтай холбогдуулж АНУ, Европын Холбооны улс орнуудаас манай улсад суугаа Элчин сайд нар байр сууриа илэрхийллээ. Хэвлэлийн хуралд АНУ, Канад, Чех, Норвеги, Польш, Болгар, Герман зэрэг улсын Элчин сайд, дипломат төлөөлөгчид оролцлоо.
Тэд ОХУ-ын Украин руу дайрч буй явдлыг болон Беларус улсын үйлдлийг буруушааж буйгаа болон Оросын эхлүүлсэн дайны эсрэг арга хэмжээ авахаа илэрхийллээ.
Тэд “Украинд Кремлийн хойгийн түрэмгийлэл эхэлснээс хойш Европын улс орнуудаас 17 мянган ам.долларын тусламжийг үзүүлээд байна. Украины иргэдтэй эв нэгдэл нэг байна.
Орос улс олон улсын хүмүүнлэгийн хуулийг ноцтой зөрчиж, Украинд цэргийн гэмт хэрэг үйлдэж байна. Үүнийхээ хариуцлагыг төлөхийг хүсэж байна” гэлээ.
АНУ-ын элчин сайд Майкл С.Клечески:
Өнөөдөр Орос улсад байсан бол ийм чөлөөтэй хэвлэлийн хурал хийж чадахгүй байсан байх. Энэ дайн нь учир шалтгаангүй, маш харгис түрэмгийлэл гэдгийг давтан хэлмээр байна.