“Шоудаж байсан найзууд дээрээ очоод, хоёр цаг болсныхоо төлөө гэр бүлээрээ өвчилж байна”

2021-03-15

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 122 шинэ тохиолдол нэмэгдэж, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 4083 боллоо.  Ингэснээр Улаанбаатар хотод сүүлийн дөрөв хоног дараалан коронавируст халдварын батлагдсан тохиолдол 100-аас илүү тоогоор нэмэгдэв.

Энэ үеэр ЭМЯ-ны Хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр “Бүртгэгдсэн нэг тохиолдлын цаана ойрын болон дав хавьтал өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Зөвхөн нэг удаагийн буруу үйлдлээс болж гэр бүлээрээ өвчилж байна.

Найз нөхдөөрөө шоудаж байна гээд дуудахаар нь очоод хоёр цаг болсныхоо төлөө гэр бүлээрээ өвчилж байна. Тухайн хүн маань “нэг удаа тэвччихгүй яав даа” гэж харамсаж ярьж байна.

Иргэн бүр хариуцлагатай хандах шаардлагатай байна” хэмээн ярив.

Тиймээс иргэд та бүхэн амны хаалтаа тогтмол зөв зүүж,  олон хүнтэй газраар явахаас зайлсхийж, өөрийгөө болон гэр бүлээ эрсдэлээс хамгаална уу.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ