ЭЦА: Маркетинг хийхдээ гэмт хэргийг сурталчилсан “Эхлэл брэнд“-ийг шалгаж байна

Өнөөдөр цахим орчинд “Эхлэл брэнд”-ийн нэрийн дэлгүүрийг дээрэмдсэн гэх бичлэг цацагдаж, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэсэн. Тэгвэл уг асуудлаар “Эхлэл”-ийн зүгээс мэдэгдэл хийсэн байна. Уг мэдэгдэлд “Ehlel Plaza-гаар танилцах LIVE бичлэг нь шинэ бүтээгдэхүүн болох NEXUS утасгүй чихэвчийн идэвхжүүлэх маркетингийн үйл ажиллагаа байсан бөгөөд тухайн бүтээгдэхүүний танилцуулга бичлэгнүүд шат дараатай орох болно. Хэрэглэгч та бүхнээс хүлцэл өчье” гэжээ. “ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ” хуулиар “Эхлэл” брэндийг 1 сая төгрөгөөр торгох аж.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn