Ц.Элбэгдорж: В.Зеленскийг урьж, УИХ дээр үг хэлүүлэх нь Монголын эрх ашигт нийцнэ

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украины Ерөнхийлөгчийг Монголын парламентад урьж, үг хэлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв. Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг Япон, Герман, Израйль, АНУ, Их Британийн парламент урьж, байр суурийг нь сонсоод байгаа юм.

Тэрбээр “Зеленский Японы бас ӨС-ын парламентад үг хэллээ. Азийн ардчилсан улс манай ээлж ирж байна. Украины Ерөнхийлөгчийг урьж УИХ-ын чуулганд үг хэлүүлэх санал гаргаж байна. Ардчилсан, нэр хүндтэй бараг бүх парламентад тэр үг хэлсэн. Аль ч талаас нь бодсон Монголын эрх ашигт нийцнэ. Эрх чөлөөт, нээлттэй гэж Монголын нэр дэлхийд гарна. ParliamentMN урилгаа бичээрэй. Дэмжлэг хэрэгтэй бол бэлэн” гэжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn