Марадонагийн “Бурханы гар” гоолоо хийхдээ өмсөж байсан цамцыг нь дуудлагаар худалдана

Sotheby’s дуудлага худалдааны компани алдарт хөлбөмбөгчин, Аргентины довтлогч Диего Армандо Марадонагийн футболкийг худалдаанд гаргахаар болсон ажээ. Энэ тухай Германы Süddeutsche Zeitung сонин мэдээллээ.

Хөгжөөн дэмжигчид 1986 оны Мехико хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймд болсон хачирхалтай тоглолтыг сайн санаж байгаа байх. Аргентин, Английн шигшээ багууд дараагийн шатанд шалгарахын төлөө өрсөлдөн Өмнөд Америкийн төлөөлөл хожсон. Мохошгүй Марадона Британичуудын хаалганд хоёр гоол оруулсан. Нэг гоолыг нь гараараа хийсэн юм. Шүүгчид зөрчлийг анзааралгүй, гоолыг тооцсон.

Харин Марадона өөрийн өвөрмөц хошигнолоороо гараа “Бурханы гар” гэж нэрлэжээ. Тэр цагаас хойш Аргентины төдийгүй дэлхийн шүтэн бишрэгчид энэ гоолыг бурханы гоол хэмээн ярьж ирсэн. Зарим нь үүнийг өнгөрсөн зууны хамгийн дуулиантай гоол гэж нэрлэдэг.

Өнөөдрийг хүртэл Марадонагийн тэр тоглолтод оролцохдоо өмссөн 10 дугаартай өмсгөл нь тухайн үеийн Английн шигшээ багийн тоглогч Стив Хожид байсан бөгөөд тэрхүү тоглолтын дараа Аргентин залуутай өмсгөлөө сольсон байдаг.

Энэ тухай англи эр “Марадонагийн цамцтай хүн” хэмээн бичсэн намтар дурсамждаа дурджээ. Аргентин довтлогч Хожийн өмсгөлөөр юу хийснийг хэн ч мэдэхгүй. Гэтэл англи эр Аргентин эрийн ​​бэлгийг музейд хүлээлгэн өгсөн аж. Энэхүү бэлэг нь Английн хөлбөмбөгчин асанд хамааралтай хэвээр байна.

Тиймээс тэрбээр одоо уг дурсгалыг зарахаар шийджээ. Энэ үйлдлийг ямар шалтгаанаар хийсэн нь одоогоор тодорхойгүй байна. Хож өвөрмөц эд зүйлийн борлуулалтаас дор хаяж 7 сая евро авна хэмээн найдаж байна. Дуудлага худалда энэ 4 сарын 20-нд болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn